Төмөрт Транс ХХК Ерөнхий захирал





Ерөнхий захирал: Ч. Нэргүй
Манай вебсайтаар зочлогч эрхэм таны амрыг эрье. Дэлхий нийтийн вебээр зочлогч та манай вебээс барилгын болон бусад бүх төрлийн төмрийн худалдааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах болно.

“Төмөрт транс” ХХК нь "ирээдүйдээ итгэлтэй байя, зүтгэлтэй байя" уриан дор нэгдсэн, хийж бүтээхийн ирмүүн хүсэлтэй залуу боловсон хүчинтэй, төмрийн худалдааны анхдагч байгууллага юм.

Бид барилгын төмөр болон төмөр бэлдэцийн гадаад, дотоод худалдааг голлон эрхлэхийн зэрэгцээ бусад салбаруудад хөрөнгө оруулалт хийж цар хүрээгээ улам бүр өргөтгөж байна. Энэхүү хөрөнгө оруулалтуудыг хийж, хүрээгээ тэлсэн нь бидний найдвартай худалдан авагчид харилцагчид та бүхний  хамтын ажиллагааны хүч хөдөлмөр юм.

Тиймээс олон жил бидэнтэй хамтран ажиллаж, бидний үйл ажиллагааны үндэс болсон нийт байгууллага, хувь хүмүүст гүн талархал илэрхийлье. Мөн шинээр бидэнтэй харилцан ашигтай, ажил хэрэгч харилцаа үүсгэх, түүнийгээ өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй хүмүүсийг талархан хүлээн авахад бэлэн байна.

Та бүхэнд эрүүл энх урт удаан наслаж, ажил үйлс тань
байнга өргөжин тэлж байхын өлзийтэй ерөөлийг өргөн барьяа.

Бүтээгдэхүүн
Хамтран ажилладаг байгууллагууд


This text will be replaced
Санал асуулгаТаны саналыг бид ажилдаа тусгана
Төмрийн худалдаа хаана байвал танд ойрхон бэ?
Нарантуул зах
100 айлын барилгын зах
Хотын захад