Танилцуулга

Төмөрт Транс ХХК


Барилгын төмөр бэлдэц, төмрийн худалдааны анхдагч байгууллага болох "Төмөрт транс" ХХК-г үүсгэн байгуулагчид нь 1997 оноос энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 6 охин компанитайгаар гадаад, дотоод худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал, тээвэр, зам, барилга, газар тариалан зэрэг чиглэлүүдэд нийт 300 гаруй ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна.
“Төмөрт транс” ХХК нь үйл ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлэн 2005 онд БНХАУ-ын Эрээн хотод төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж төмрийн томоохон үйлдвэрүүдтэй харилцаа холбоо тогтоон ажиллаж ирлээ. Мөн 2010 оноос ОХУ-ын томоохон төмөрлөгийн комбинаттай холбоо тогтоон хамтран ажиллаж байгаа төмрийн худалдааны анхдагч тэргүүлэх компани юм.
Манай хамт олон барилгын урт нас, удаан эдэлгээг хангах стандартад бүрэн нийцсэн чанарын сертификаттай бараа бүтээгдэхүүнийг найдвартай эх үүсвэрээс худалдан авагчиддаа бэлтгэн нийлүүлдэг.

Өөрийн түнш худалдан авагч компаниудын  захиалгын үндсэн дээр барааг импортлохоос борлуулах хүртэлх маркетинг, менежментийн бүхий л үйл ажиллагааг бие даан гүйцэтгэж, үүний үндсэн дээр эцсийн үнийг харилцан ашигтай боломжит түвшинд тогтоосоор ирлээ.

“Төмөрт транс” ХХК-ийн түүхэн хуудас:

1997 он 

  • Төмрийн худалдааны захыг одоогийн “Гурвалжин” барилгын материалын захын байран дээр анх байгуулав.

2000 он 

  • Одоогийн “Төмөрт транс” ХХК-ийн байран дээр шилжин ирж, үйл ажиллагаа явуулах талбайгаа өргөтгөж, жижиглэн худалдаа болон бөөний худалдааны 2 хэсэгтэй болов.

2005 он 

  • 2005 оны 1-р сарын 21-ны өдөр “Төмөрт транс” ХХК-ийг албан ёсоор байгуулав.
  • 2005 оны 9-р сарын 19-ны өдөр өөрийн Оффисын байрыг бүрэн ашиглалтанд оруулав.
  • 2005 оны 1-р сарын 30-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотод албан ёсны төлөөлөгчийн газраа нээв.
  • Компанийн дэргэд барилгын материалын дэлгүүр ажиллуулж эхэлсэн нь одоо “Төмөрт хишиг” ХХК /охин компани/ болон өргөжсөн.
  • Төв аймгийн Жаргалант сумын нутагт 450 га газар үр тариа, төмс хүнсний ногоо тариалж эхлэв. Одоо “Зөөхий алтан буудай” ХХК /охин компани/ болон өргөжсөн.

2006 он

  • Орон нутагт ачаа тээвэрлэх ачаа тээврийн авто хэсэг байгуулан тээвэр хийж эхлэв.
  • Нийтийн үйлчилгээ, оффис, үйлдвэрлэл инженерийн барилга байгууламжийн угсралт хийх барилгын хэсэг байгуулан ажиллаж эхлэв.
  • 2005 оны 9-р сард 21-р хороололд 3 давхар үйлчилгээний барилга барьж ашиглалтанд оруулав.

2008 он

  • Зочны үйлчилгээг бүрэн хангах, үйлчилгээний цогцолбор бүхий 6 давхар "JDL" зочид буудлыг 1-р хорооллын Саппоро төвийн урд  барьж ашиглалтанд оруулав.
  • Авто зам хатуу хучилттай талбай  хийх асьфалт хольц үйлдвэрлэх цех ажиллуулж эхлэв.
  • Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаянгийн 5-р багийн нутагт төмрийн үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэв. 

2009 он 

  • “Замын- Үүд”-д бараа материалыг шуурхай ачуулах, тээвэрлэлтийн асуудал хариуцсан байнгын төлөөлөгч ажиллуулж эхлэв
  • 2009 оны 6-р сарын 1-нд Эрдэнэт хотод Хүүхдийн парк ашиглалтанд оруулав. Одоо “Баясгалант хангай” охин компани болон өргөжиж илүү сайжруулах ажлууд хийгдэж байна.

2010 он

  • Бүх төрлийн төмөр хийц эдлэл хийх иж бүрэн тоноглогдсон үйлдвэрийг бүрэн ашиглалтанд оруулав.
  • ОХУ-ын Эрхүү хотод албан ёсны төлөөлөгчийн газраа нээв. /Байршил: Эрхүү хот Каландаришвилийн гудамж– 6-2А/

Бидний давуу тал

  • Зах зээлийн өндөр мэдрэмжтэй мэргэжлийн чадварлаг боловсон хүчинтэй
  • Гадаад харилцаа холбоо, хамтын ажиллагааны талаар арвин туршлагатай
  • Захиалагчийн сэтгэлд бүрэн нийцсэн барилга зам талбай угсардаг 
  • Бэлтгэн нийлүүлэгчдийнхээ талаар мэдээлэл сайтай
  • Харьцангуй хямд үнэтэй, чанартай, баталгаатай бүтээгдэхүүн борлуулдаг
  • Хүчин чадлаа нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөтгөх бүрэн чадвартай
  • Хэрэглэгчийн хүсэл шаардлага, эрэлт хэрэгцээнд нийцсэн барилга зам талбайн иж бүрэн угсралт хийж, ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнээ уян хатан нөхцлөөр борлуулдаг
HOME     BACK     BACK_TOP    
This text will be replaced
Санал асуулгаТаны саналыг бид ажилдаа тусгана
Төмрийн худалдаа хаана байвал танд ойрхон бэ?
Нарантуул зах
100 айлын барилгын зах
Хотын захад