Манай компани 2005 оны 9-р сарын 19-нд одоогийн ажиллаж буй төмрийн цехийг тухайн үедээ 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж байсан. Тус төмрийн цехийн үйл ажиллагаанд судалгаа хийсний үндсэн дээр 2010 оны 08-р сараас үндэсний томоохон цогц үйлдвэрлэлийн түвшинд, ОУ-ын стандартыг баримтлан ажиллах үйлдвэрийг барьж байгуулахаар компанийн дотоод төсөл болгон хэрэгжүүлж ажиллаж эхэлсэн, энэхүү төсөл нь 3 үе шаттай хэрэгжинэ. 1-р ээлж нь 2011 оны 10 сарын 14-нд албан ёсоор нээлтээ хийлээ.
Тус төмөр хийцийн үйлдвэр нь 675 м2 ажлын талбай бүхий төмөр карказ, сендвичин барилга, 126 м2 талбайтай аж ахуй цехийн барилгыг шинээр ашиглалтанд орууллаа. Одоогоор тус үйлдвэрийн хүчин чадал нь өдөрт 5 тн, сард 150 тн төмөр хийц, бэлдэц хийх бүрэн бололцоотойгоор нэг ээлжээр ажиллаж байна. Үйлдвэртээ Япон, Солонгос, Хятад, Орос зэрэг улсуудын Panasonic, Yanwar, Ken, Makita зэрэг фермүүдийн чанартай тоног төхөөрөмжүүдийг суурилуулан ажиллаж байна.
Манай үйлдвэр одоогоор “MCS” групп, “Алтайн хүдэр”, “Пума констракшн”, “Назу констракшн”, “Индустр”, “Эко констракшн”, “Жигүүр гранд”, “Макс” групп гэх мэт томоохон компаниудтай байнга хамтран ажиллаж байгаа ба хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээт төмөр хийцийг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэн хэрэглэгчдийг “Хаан”-д өргөмжлөн ажиллаж байгаа найрсаг хамт олон билээ.
Бидний хэрэгжүүлж буй цогц үйлдвэрийн төсөл нь 2014 он гэхэд дуусч бүрэн хүчин чадлаараа ажиллахад жилдээ 12000 тн төмөр хийц хийх хүчин чадалтай, үндэсний томоохон үйлдвэрийн цогцолборын төсөл амжилттай хэрэгжиж байгааг хэрэглэгч, үйлчлүүлэгч та бүхэндээ танилцуулахад таатай байна.