ТӨМӨР ХИЙЦИЙН ҮЙЛДВЭР
print
  Төмөрт Транс ХХК нь 2005 онд төмрийн худалдаагаа түшиглэн худалдан авагчдад цогц үйлчилгээ үзүүлэх зорилгоор бүх төрлийн төмөр эдлэл хийх өндөр хүчин чадалтай “Төмөрт Төгс Хийц” салбар компанийг байгуулсан.

  Манай үйлдвэрт нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй 20-35 насны залуу боловсон хүчинтэй найрсаг хамт олон үйл ажиллагаагаа явуулдаг.   Тоног төхөөрөмжийн тухайд Япон, Солонгос, Хятад, Орос зэрэг улсуудын Panasonic, Yanwar, Ken, Makita зэрэг фермүүдийн чанартай тоног төхөөрөмжүүдийг суурилуулан ажилладаг. Одоогоор тус үйлдвэрийн хүчин чадал нь өдөрт 3 тн , сард 75 тн төмөр хийц , бэлдэц хийх бүрэн бололцоотойгоор нэг ээлжээр ажиллаж байна.

   Төмөр хийцийн үйлдвэр үйлчлүүлэгчийн хүссэн загварын дагуу гоёлын болон энгийн хашаа, гүйдэг хаалга, бүх төрлийн деталь хийц, шат, карказ угсралт, рекламны самбар, барилгын сараалжин хашаа зэрэг бүх төрлийн төмөр хийц, барилга зам гүүр, хөшөө дурсгал, уул уурхайн эдлэлүүдийг шуурхай хийж гүйцэтгэдэг.

   Манай үйлдвэр “Оюу толгой” “NCCS” , “ЗМЗ“, “Ньюс ремикон”, “MCS” групп, “Чуз”, “ Үлэмж” , “Пума констракшн” , “Назу констракшн” , “Ану сервис” , “Эко констракшн” , “Жигүүр гранд”, “Макс групп” гэх мэт олон гадаад, дотоодын компаниудтай байнгын хамтран ажиллаж байгаа бөгөөд хувь хүн, аж ахуй нэгж байгууллагуудын захиалгын дагуу хэрэгцээт төмөр бэлдэц, хийцийг цаг хугацаанд нь гүйцэтгэж хэрэглэгчдэд үйлчилдэг.
БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ
АХУЙН ХИЙЦ

ХҮҮХДИЙН ТОГЛООМ

ХАШАА, ХАЙС

ХААЛГА

БАРИЛГА, ЗАМ, ГҮҮР

АГУУЛАХ САВ

ХАЖУУ ШАТ

ШАТ

ХӨШӨӨ ДУРСГАЛ

СУВРАГА

УУЛ УУРХАЙ

УУРХАЙН ЭД АНГИ

АЛТ УГААГЧ СКРУПЕР

БУСАД

АВТОМАШИНЫ ЧИРГҮҮЛ

ҮРТЭС ХАТААГЧ

ЧИМЭГЛЭЛТЭЙ ШОН

ХАЯГ : УБ Хот БГД 20-р хороо ажилчны гудамж

УТАС : 70177591

И-МЭЙЛ : info@tumurkhiits.mn