ТӨМРИЙН ХУДАЛДАА
print
БАРИЛГЫН ТӨМӨР БЭЛДЭЦ, ТӨМРИЙН ХУДАЛДААНЫ ТӨВ ЗАХ
  Барилгын төмөр бэлдэц, төмрийн худалдааны анхдагч бөгөөд тэргүүлэгч байгууллага болох “Төмөрт Транс” ХХК-г үүсгэн байгуулагчид нь 1997 онд жижиг хэмжээний төмрийн захыг үндэслэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнөөдөр тус жижиг хэмжээний төмрийн зах төмрийн худалдааны томоохон төв зах болон өргөжин тэлж үйл ажиллагаагаа явуулж байна. Манай хамт олон “Төмрийг Төмөрт Трансаас” гэсэн уриатайгаар чанарыг эрхэмлэх нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бусад улс орнуудад албан ёсны төлөөлөгчийн газраа ажиллуулж түүгээрээ дамжуулан томоохон хэмжээний үйлдвэрүүдтэй түншлэлийн харилцаа тогтоож, тухайн зах зээл дээрх чанар, орц найрлагын хувьд өндөр үзүүлэлттэй, стандартад бүрэн нийцсэн чанарын сертификаттай бараа бүтээгдэхүүнийг найдвартай эх үүсвэрээс худалдан авагчиддаа тогтмол бэлтгэн нийлүүлдэг.

  Манайх төмрийн худалдааны төв зах болон худалдааны салбарууддаа үндсэн 12 төрлийн барилгын төмөр бэлдэц худалдаалдаг. Төрөл тус бүр нь дотроо 10 гаруй төрлийн размер хэмжээтэй, нийт 100 гаруй нэр төрлийн шинэ, хуучин төмөр бэлдэцийн нөөцтэй. Мөн манайх нөөцөд байхгүй бараа бүтээгдэхүүнийг байнгын ажиллагаатай төлөөлөгчийн газраараа дамжуулан таны хүссэн төрөл, хэмжээгээр захиалгын дагуу шуурхай нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг.

  Мөн өөрийн түнш, худалдан авагч компаниудын захиалгын үндсэн дээр барааг импортлохоос борлуулах хүртэлх маркетинг, менежментийн бүхий л үйл ажиллагааг бие даан гүйцэтгэж, үүний үндсэн дээр эцсийн үнийг харилцан ашигтай боломжит түвшинд тогтоодог.

  Бид 1997 оноос өнөөг хүртэл эх орныхоо бүхий л томоохон бүтээн байгуулалтуудад оролцож, чанарын шаардлага бүрэн хангасан бүх төрлийн төмрүүдийг томоохон барилгын компаниудад бэлтгэн нийлүүлж ирсэн. Онцлон томоохон, байнгын худалдан авагчдаас дурдвал: МСS групп, Макс групп, Жигүүр гранд групп, Эко констракшн, Номин констракшн, Назу констракшн, Оюу толгой, Таван толгой, Одкон холдинг, ДЦС-4 ТӨХК, ДЦС-3 ТӨХК, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэтийн ДЦС, Хөтөлийн цемент шохой гэх мэт олон худалдан авагчидтай.
Та бүхэн манай вэбсайтаар  ОНЛАЙН ХУДАЛДАА  цаг хугацаа, орон зай хамраалалгүйгээр өөрт хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнээ захиалан авах бүрэн боломжтой.

ЗАРАГДАЖ БУЙ ТӨМРИЙН ҮНДСЭН ТӨРЛҮҮД

  • Цагаан труба / бүх төрлийн /
  • Лист / бүх төрлийн /
  • Хар труба / бүх төрлийн /
  • Круг / бүх төрлийн /
  • Дваутвар / бүх төрлийн /
  • Катанги / бүх төрлийн /
  • Швеллер / бүх төрлийн /
  • Полоса / бүх төрлийн /
  • Булан / бүх төрлийн /
  • Квадрат / бүх төрлийн /
  • Арматур / бүх төрлийн /
  • 6-н талт / бүх төрлийн /

БИДНИЙ ДАВУУ ТАЛ

  • Гадаад харилцаа холбоо, хамтын ажиллаганы талаар хуримтлуулсан арвин туршлагатай
  • Харьцангуй хямд үнээр, чанартай бараа бүтээгдэхүүн борлуулдаг
  • Бэлтгэн нийлүүлэгчийн талаар мэдээлэл сайн
  • Худалдааны зай талбай том, орон зайн багтаамжтай
  • Худалдан авагчдынхаа төмөр тойрсон хэрэгцээг нэг дороос хангаж, бусад үйлчилгээг үзүүлж чаддаг
  • Хэрэглэгчийн хүсэл шаардлага, эрэлт хэрэгцээнд нийцсэн ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг уян хатан нөхцлөөр борлуулдаг

БИДНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ

  • Бараа материалын захиалга авах, захиалгыг хугацаанд нь нийлүүлэх
  • Бараа материалыг гараар ачиж үйлчлэх
  • Бараа материалыг авто кранаар ачих /бөөний худалдааг шуурхай явуулах/
  • Бараа материалыг таны хүссэн хэмжээгээр тасдаж тайрах
  • Бараа материалыг тээвэрлэн хүргэх зэрэг дагалдах үйлчилгээнүүдийг үзүүлнэ